ХОВД: 40 гаруй иргэнд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-02-18 11:43:59

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нэр бүхий иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр гардуулан өгөв.


Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Ховд аймгийн эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, дэд бүтэц, газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшлийн байгууллагад олон жил ажиллаж, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжилд бодит хувь нэмэр оруулсан нэр бүхий 40 гаруй иргэнийг төрийн дээд одон, медалиар шагнаж урамшуулжээ.

Тухайлбал, Монгол Улсын Гавьяат цолоор 4, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 7, Алтангадас одонгоор 26, Хөдөлмөрийн хүндэт медалиар 6 иргэнийг шагналаа. Мөн 9 иргэн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаав.

Ийнхүү төрийн дээд шагналаар энгэрээ мялаасан иргэдийн шагналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй албаны төлөөлөл,  Ховд аймгийн удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ. 

Related news