ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин С.Эрдэнэбат гүн өрмийн худаг гаргаж, 10 өрхийн малыг усаар хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн малчин С.Эрдэнэбат Улсын аварга малчнаар шалгарч, шагналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг даргын орлогч М.Хуягбаатар нар гардуулан өглөө.
С.Эрдэнэбат нь 41 жил мал маллаж байгаа бөгөөд
бэлчээрийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн хийцийн гүн өрмийн худаг гаргаж 10
өрхийн 8000 малыг усаар хангаж байна.
Мөн мал маллагааны уламжлалт арга ухааныг залуу малчдад сургахаас гадна сур элдэж, сураар ногт хазаар хийх зэргийг заан сургасан байна.
Мал сүргийг байгалийн болзошгүй
эрсдэлээс хамгаалах зорилгоор байгалийн хадлан, хужир шүү, хүчит тэжээлийг
хүрэлцэхүйц 25-28 тн-ыг бэлтгэн нөөцөлжээ.