Түүхэн хөшөө дурсгалуудыг хаягжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-01 12:21:52

Хөшөө дурсгал нь нэг талаар тухайн хүн, түүхэн үйл явдлыг хойч үедээ байнга дурсаж явах баталгаа, хүндэтгэлийн илрэл байдаг бол орчин цагийн хамгийн гол шаардлага нь улс орны хөгжил, соёл урлаг болон оюуны хөгжлийн илэрхийлэл болж байдаг.

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 95 жилийн ойг угтан Цагдаагийн газрын дарга, удирдлагаас санаачлан олон арга хэмжээ, авч  хэрэгжүүлж байна. Үүний нэг  болох аймгийн ИТХ-д санал хүргүүлсэнээр ИТХ-ын 61 дүгээр тогтоол батлуулан хөшөө дурсгалыг хаягжуулах ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр хүүхэд багачуудад өв соёлыг хайрлан хамгаалах, түүх дурсгалыг хүндэтгэх үзлийг төлөвшүүлэх нэгэн чухал ажил болох юм.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт уран барималч Ч.Дашзэвэгийн бүтээл болох “Азийн цагаан дагина” хөшөө /Ховд аймгийн Ховд хотод өөрийн эх загвараар 1980 онд босгосон/, Ард Аюуш хэмээн олонд алдаршсан Алдаржавын Аюушийн хөшөө, /Ховд аймгийн Ховд хотод 1966 онд босгосон/, Монгол Үндэсний тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Г. Амарсанаагийн хөшөө /1966 онд Ховд аймгийн төв Ховд хотод босгосон/-г  зэрэг түүхэн хөшөө дурсгалыг  хаягжуулах ажлыг "Ч.Дашзэвэг" сантай хамтран хаягжуулан, сэргээн засварлах, тодорхой эзэнтэй болгох арга хэмжээг  зохион байгуулж олон нийтэд ил тод болгоод байна. 

А.Бямбасүрэн

Related news