СЭЛЭНГЭ: Сар шинийн өдрүүдэд ихэр хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-24 14:35:57

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. XVII Жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн өдрүүдэд Сэлэнгэ аймагт 13 эх амаржиж, 14 шинэ иргэн мэндэлжээ.


Дээрх шинэ иргэдээс 2 нь ихэр төржээ.

2022 оны нэгдүгээр сард аймгийн хэмжээнд 81 хүүхэд шинээр төрж байсан бол 2023 оны нэгдүгээр сарын байдлаар 123 шинэ иргэн мэндэлжээ.


Энэ нь өмнөх оныхоос 51.9 хувь буюу төрөлт нэмэгдсэн байна.  

 

Related news