“Трио” уран сайхны кино Жеонжугийн олон улсын кино наадамд нэр дэвшлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-02-28 13:24:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Трио" уран сайхны кино Солонгосын Жеонжугийн олон улсын кино наадам /Jeonju International Film Festival/-д сонгогдон оролцохоор болжээ. 

Тус наадмын "Дэлхий шилдэг кино" хэсэгт уригдсан "Трио" кино наадмын үеэр гурван удаа гарч, мөн Өмнөд Солонгост дөрөвдүгээр сард нээлтээ хийхээр болсон байна.

Энэ жил тус олон улсын наадамд дэлхийн 83 орны 604 кино өрсөлдөж байгаа бөгөөд Хятадын 52, Японы 46, Аргентин, Итали, Энэтхэгийн 39 кино оролцож байна.


Монгол дахь нээлтээ энэ сарын 24-нд хийсэн “Трио” уран сайхны кино одоогийн байдлаар:

2022 оны Тайландын олон улсын кино наадмаас “Шилдэг кино” шагнал,

2022 оны АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач” шагнал,

2022 оны Улаанбаатар олон улсын кино наадмаас “Шилдэг продюсер” шагнал,

2022 оны Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино” шагнал,

2022 оны Таллины олон улсын кино наадмын “Фестивалийн шилдэг” кино шагнал,

2022 оны Монтреалийн кино наадмаас "Шилдэг найруулагч" шагнал,

2022 оны Евро-Азийн ард түмний холбооноос зохион байгуулдаг "Арт Юнайтэс" кино наадмаас "Шилдэг кино" шагналыг тус тус хүртээд байна.


Related news