СЭЛЭНГЭ: "Хувьсгал мандсан өглөө” уран зургийн үзэсгэлэн дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-01 12:35:50

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейгээс Эх орончдын өдрийг тохиолдуулан увьсгал мандсан өглөө” уран зургийн үзэсгэлэн дэлгэлээ.

  

Тус музейн зүгээс өнгөрсөн оны 11 дүгээр сард “Хувьсгал мандсан өглөө” уран зургийн түр үзэсгэлэн зохион байгуулж байсан. Энэ үеэр нийт 580 хүнд үйлчилсэн аж.

 

Үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.

 Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд Ардын хувьсгалын сэдэвт цаасан суурьтай 369 ширхэг үзмэр, 139 уран зураг, 2 наамал, угсаатны зүйн 190 ширхэг, түүхэн бие хүний 6 эдлэл хадгалагдаж байна. 

 

Мөн 5 хөөмөл, 1 шигтгэмэл, даавуун суурьтай он цагийн гэрч туг, дарцаг 34, зэр зэвсэг 66 ширхэг, бэлгэдэл таних тэмдэг 138 ширхэг, сэргээн засварлах 73 ширхэг үзмэрийн судалгаа буйг аймгийн Соёлын хэлтсээс гаргаж, Соёлын яаманд хүргүүлжээ.  


 

Related news