СЭЛЭНГЭ: Хүүхдүүдэд тохиолдож буй бэрхшээлийг судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-03 10:50:58

Сүхбаатар/МОНЦАМЭ/НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан өчигдөр Сэлэнгэ аймагт ажиллалаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын Үндэсний захирал болон албаны бусад хүмүүсийг Сэлэнгэ аймгийн удирдлагын баг хүлээн авч уулзажхамтарч ажиллах талаар санал солилцлоо.

 

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэхдээ:

"Би Монголд ирээд 1 жил 4 сар болж байна. "Дэлхийн зөн" байгууллагын бүрэлдэхүүнтэйгээ Сэлэнгэ аймагт ирсэндээ маш их баяртай байна. "Дэлхийн зөн" бол Сэлэнгэ аймагт удаан хугацаанд ажилласан түүхтэй байгууллага. Бид цаашдаа хэрхэн хамтарч ажиллах вэ, Сэлэнгэ аймгийн хүүхдүүдэд тохиолдож буй бэрхшээл юу вэ, хүүхдүүдийн сайн сайхны төлөө ямар ажил хамтарч хийж болох вэ гэдэг дээр судалгаа хийх зорилгоор анх удаа ирсэн маань энэ. Бидний хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилнэ гэж найдаж байна” хэмээн ярилаа.

 

Тэрээр мөн, "Сэлэнгэ аймаг маш сайхан байгальтай юм, маш их таалагдлаа. Ногоон моднуудтай, цэвэрхэн хот байна" гэсэн юм.

 

Зочид Сэлэнгэ аймагт ирээд эрүүл  мэнд, боловсролын чиглэлээр хэд хэдэн уулзалт хийжээ. Цаашид эдгээр байгууллагуудтай хамтарч ажиллах талаар ярилцах юм байна.

 

Related news