Монголын сэтгүүл зүйн 110 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-03-06 07:54:42

Гуравдугаар сарын 6-ны өдөр болох үйл явдлын тойм:

11:00 цагт: ХААН банканд: Хог хаягдлыг дахин ашиглах цогц үйл ажиллагааны нээлт болно. 

11:30 цагт: Тусгаар тогтнолын ордонд: Социал Демократ Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Н.Учралын санаачилгаар зохион байгуулж буй Сургагч багш бэлтгэх, 21 аймаг, 9 дүүргийн гишүүд дэмжигчдиг чавахжуулах  "Training of Trainer" хөтөлбөрийн нээлт болно. Утас 9910-3830.

11:00 цагт: УБТЗ-ын Соёлын ордонд: МСНЭ-ийн салбар зөвлөлийн тэргүүн нарыг батламжлах хариуцлагын гэрээнд гарын үсэг зурах ёслол болно

11.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжсэн төсөл, хөтөлбөр, зээлийн ашиглалт, зарцуулалт, татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, үр дүнгийн талаар мэдээлнэ.

12.00 цагт: “Ган зам” палас-д: Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний түүхт 110 жилийн ой, Ган зам сонины 65 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Утас: 9111-8403.

12:00 цагт: МҮЭ-ийн холбооноос Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын-8-ныг угтан “Эмэгтэйчүүдийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтэд ҮЭ-ийн оролцоо” сэдэвт Үндэсний чуулган зохион байгуулна. Утас: 9914-9240, 9511-5380

13:00 цагт: Монголын Залуучуудын ордонд: Монгол Улс, БНХАУ-ын бизнес эрхлэгчдийн форумын талаар МЗХ-ны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар мэдээлнэ. Утас: 9009-9598.

Related news