СЭЛЭНГЭ: -120 кг-ын жингийн рекордыг шинэчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар/МОНЦАМЭ/. Н.Батмөнх 315 кг-ыг
өргөж, -120 кг-ын жингийн рекордыг шинэчилэн тогтоожээ.
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны УАШТ-ний эрэгтэйчүүдийн -120
кг-ын жингийн суултын төрөлд Сэлэнгэ аймгийн тамирчин Н.Батмөнх 315 кг-ыг өргөжээ.
Ингэснээр Н.Батмөнх Монгол Улсын хэмжээнд
тус жингийн дээд
амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-5-ны өдөр Улаанбаатар хотын Спортын төв ордонд болсон байна.
Найм дахь удаагаа болж буй тус тэмцээнд 18 аймаг, есөн дүүргийн 300 гаруй
тамирчин оролцож, хүч чадлаа сорин өрсөлдсөн аж.