ДАРХАН-УУЛ: Хөвгүүдийн шигшээ баг цомын эзэн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-07 14:35:27

Дархан /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооны 21 аймгийн футзалын 14 болон 16 насны хөвгүүдийн цомын тэмцээн хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 5-нд зохион байгуулж шилдгүүдээ тодруулав.


Тэмцээнд 15 аймгийн 250 гаруй тоглогч хурд хүчээ сорьж 14 насны ангилалд Ч.Гантөмөр дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн хөвгүүдийн шигшээ баг, 16 насны ангилалд Орхон аймгийн шигшээ баг аваргын цом өргөжээ.




Мөн 14 хүртэлх насны ангилалд хүрэл медалийг М.Сэргэлэн дасгалжуулагчтай Орхон аймаг, мөнгөн медалийг Б.Буянтогтох дасгалжуулагчтай Говьсүмбэр аймаг, 16 хүртэлх насны ангилалд хүрэл медалийг Б.Билгүүн дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, мөнгөн медалийг Б.Ганцогт дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн баг хүртсэн аж.




Тус тэмцээнд бусдаасаа манлайлсан шилдгүүдийг тодруулахад 14 хүртэлх насны ангилалд шилдэг хаалгачаар Дархан-Уул аймгийн шигшээ багийн тоглогч Э.Амаржаргал, мэргэн буучаар 9 гоол оруулсан Орхон аймгийн тоглогч З.Мөнгөншагай, шилдэг тоглогчоор Дархан-Уул аймгийн шигшээ багийн тоглогч Г.Тэмүүлэн нар тодорчээ.

Харин 16 хүртэлх насны ангилалд шилдэг хаалгачаар Б.Ган-Очир /Сэлэнгэ/, мэргэн буучаар 15 гоол оруулсан Б.Далайбат /Сэлэнгэ/, шилдэг тоглогчоор Г.Ганбаяр /Орхон/ тус тус тодорсон аж.

 

 

Related news