“Их хотын бүсгүйчүүд 2023” салбар бүрийн шилдэг эмэгтэйчүүдийг тодрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-03-08 15:26:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орон, их хотын хөгжил, ирээдүй болсон залуу хойч үеийн хүмүүжил, боловсролд эмэгтэйчүүд, эхчүүд үнэт хувь нэмрээ оруулж буйг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар онцолж байна.


Тэрбээр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулдаг “Их хотын бүсгүйчүүд-2023” хүндэтгэлийн ёслолоор салбар салбарын шилдэг 9 бүсгүйг шалгаруулж буйг хэллээ. 


Үүнд:

“Энхийн төлөө” номинацид Г.Болор;

“Нийгмийн салбарын шилдэг” номинацид Г. Энхмөрөн;

“Бизнесийн салбарын шилдэг” номинацид Ч. Ганцэцэг;

“Спортын салбарын шилдэг” номинацид О.Саранхүү;

“Боловсролын салбар шилдэг” номинацид Н.Оюунчимэг;

“Эрүүл мэндийн салбар шилдэг” номинацид Л.Арьяасүрэн;

“Алдарт эх" номинацид Б.Бадамханд;

“Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг” номинацид Б.Энхцэцэг;

“Соёл урлагийн салбарын шилдэг” номинацид Б.Батцэцэглэн нар тодорлоо.


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өдгөө дөрөв дэх жилдээ болж буй хүндэтгэлийн энэхүү үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.


Д.Сумъяабазар: Нийслэл хотод хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэдийн 48 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ нь хотын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо эрчүүдтэй эн тэнцүү байгааг илтгэж байна.


“Их Хотын Бүсгүйчүүд-2023” хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, дуучин Х.Лхагвасүрэн, “Нюанс” хамтлаг тэргүүтэй уран бүтээлчид оролцож, хүрэлцэн ирсэн бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлэн ая дуугаа өргөв.

Related news