СЭЛЭНГЭ: Даваа гүвээ цасанд хаагдаж болзошгүй, үзэгдэх орчин хязгаарлагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт өнөөдөр цасан шуурга шуурч, замд халтиргаа гулгаа ихээр үүсч, даваа гүвээ цасанд
хаагдаж болзошгүй, үзэгдэх орчин
хязгаарлагдаж байна.
Иймээс онцын шаардлагагүй
тохиолдолд хол замд гарахгүй байх,
-Замын хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж оролцох,
-Алслагдсан бүс нутагт хаваржиж буй малчин өрхийн дотуур байранд амьдарч байгаа хүүхдийг амралтын өдрүүдэд гэрт нь буцаахгүй, тавих хяналтаа сайжруулах,
-Хүүхдийг харгалзах хүнгүй малд явуулахгүй байхыг аймгийн Цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
16 days