"Одон зурхай" сэдэвт шуудангийн шинэ марк гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-10 17:02:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Одон зурхай" сэдэвт маркийн нээлтийн ёслол Түвдэнпэлжээлин хийд буюу Монгол зурхайн төвд өнөөдөр боллоо


Эрт үеэс монголчууд тэнгэрийн эрхсүүдийн хөдөлгөөн байрлал хүмүүн, байгальд нөлөөлж байгааг ажиглаж мэдээд, эрдэмтэн мэргэд тооцон бодох онолыг төгөлдөржүүлэн боловсруулж иржээ. Одон зурхай нь тухайн орон нутагт тэнгэрийн эрхсийн үзэгдэх хөдөлгөөнийг үгэн алгоритмын хэлбэрээр тодорхойлон бичсэн байдаг. Орчин үеийн астрономын шинжлэх ухааны салбар тэнгэрийн механикийн өвөг эцэг гэдэг

"Одон зурхай" сэдэвт блок маркт 12 ордыг хумх, загас, хонь, үхэр, хамтатгах, мэлхий, арслан, охин, жинлүүр, хилэнц, нум, матар гэж цагийн зүүний эсрэг тоологддогийг нар зөв тойруулж, нар, сарын хамт, билгийн тооллын хаврын тэргүүн бар сараас туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай, хулгана, үхэр сар хүртэл арван хоёр амьтан, алтан яст мэлхий, ордын тэмдэг, одын хамт тус тус дүрслэн оруулсан байна.

Маркийг бүтээхэд Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, МУСГЗ Ж.Гончигсүрэн, зурхай судлаач, дэд профессор С.Даваабаяр, Монголын ШУА-ийн Одон орон, Геофизикийн хүрээлэн хамтран ажилласан байна.  


Related news