СЭЛЭНГЭ: "Шинэ Хөтөл" хороололд 575 айлын орон сууц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-11 14:43:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Сайхан суманд “Шинэ Хөтөл” суурьшлын бүс байгуулж байгаа. Энэ ажлын үргэлжлэл болох 15 блок бүхий 575 айлын “Шинэ Хөтөл хороолол” төслийн нээлт, шав тавих ёслол өнгөрсөн 7 хоногт боллоо.

 

Дээрх үйл ажиллагаа нь Сайхан сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын нэг хэсэг юм. Одоогоор шинэ суурьшлын бүсэд Залуучуудын хөгжлийн ордон, Цагдаагийн хэлтсийн барилга барьж байгаа аж. Цаашид “УБТЗ” ХХН-ийн харьяа Төмөр бетон дэрний үйлдвэрийн ажилчдын орон сууц, Прокурорын газрын барилга барихаар төлөвлөгдсөн байна.

 

"Шинэ Хөтөл хороолол" төслийн санаачлагч нь Сайхан сумын ЗДТГ бөгөөд дэмжигч байгууллагаар "Хөтөлийн цемент шохой” ТӨХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Андын зам констракшн” ХХК ажиллаж байгаа аж.

Related news