СЭЛЭНГЭ: Ахмад тариаланч Ш.Дагвад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-13 16:20:27

Сүхбаатар /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Шаамар сумын өндөр настан, ахмад тариаланч Ш.Дагва гуай төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.

 

Ш.Дагва гуайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог өнөөдөр гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

 

Тэрээр атрын анхны шан татсан илгээлтийн эздийн нэг юм. 1952 оноос Бургалтайн САА буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан байна.

 

Эдүгээ 90 насны сүүдрийг давж яваа буурай одоо Төв аймгийн Батсүмбэр суманд үр хүүхэд, ач зээгээ тойруулан амьдарч байгаа аж.

 

Related news