СЭЛЭНГЭ: Уламжлалт цайны ач тусыг түгээн дэлгэрүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Нутаг нутгийн
цайны амт, технологи, онцлог, уламжлалт ёс заншлыг хадгалж үлдэхээр "Ээжийн чанасан цай" үйл ажиллагааг 26
дахь жилдээ зохион байгуулжээ.
Сэлэнгэ
аймгийн Баянгол сум энэхүү үйл ажиллагааг 2007 оноос хойш
зохион байгуулж байгаа бөгөөд сумын тухайд
уламжлал болсон онцлох ажлын нэг юм.
Энэхүү үйл
ажиллагаанд Баянгол сумын баг тус бүрээс шалгарсан ажилч хичээнгүй бүсгүйчүүд өөрсдийн
гарын цайгаараа оролцдог байна.
Тухайлбал
тус сумын Баян багаас гэхэд нийт 35 эмэгтэй, 18 нэр төрлийн цайтай оролцжээ.
Тодруулбал 7 багштай цай, хийцтэй, шар тостой, шарсан тостой, дархад цай, хунчиртай, боролзгонотой, хатаасан цэцэгтэй хийцтэй, борцтой, шар тостой, тэхийн шээгтэй, дархлаа дэмжих нохойн хошуутай, ядаргаа тайлах борви тойгны ястай, мөн сүүлтэй, арвайтай, бяслагтай гэх мэт олон төрлийн цайгаа бүсгүйчүүд чанаж ирдэг байна.
Бүсгүйчүүдийн
чанасан цай нь өөр өөрийн нутгийн уламжлалт онцлогийг харуулсан амт, технологиороо
ялгардаг байна.
Тухайлбал
Увс, Ховд, Хөвсгөл, Баян-Өлгий, Завхан, Булган зэрэг аймгаас ирж суурьшин
амьдарч байгаа иргэдийн тухайд уламжлалт, ястан үндэстнийхээ онцлогийг шингээсэн,
дахин давтагдахгүй өөр өөрийн өвөрмөц сайхан амттай цай хийдгээрээ онцлогтой
аж.
Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн монгол түмний уламжлал болсон цайг мартагдахаас сэргийлж, цаашид түгээн дэлгэрүүлэх, цайны ашиг тус, ач холбогдлыг сурталчлах өргөн цар хүрээтэй ажил ажээ.
Related news

