СЭЛЭНГЭ: Хиагт голыг маш бохир ангилалд хамааруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн УЦУОШТ-ийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 1986 оноос хойш
аймгийн 11 голын усны химийн шинжилгээг гадаргын усны хяналт-шинжилгээний 20
цэгээс сар бүр болон улирлын чанартайгаар тогтмол хийж иржээ.
Тухайлбал, 2022 оны 1-12 дугаар сарын байдлаар гадаргын усны
бохирдолын судалгааг гаргасан байна. Энэ судалгаагаар Зэлтэр гол маш цэвэр,
Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Хүдэр, Туул, Бургалтай гол цэвэр гарчээ.
Харин Буурь,
Бугант гол бага бохирдолтой байгаа бол Хиагт гол маш бохир ангилалд орсон байна.
Эдгээр голуудыг
хувилж үзвэл, маш цэвэр 9.1 хувь, цэвэр 63.6 хувь, бага бохирдолтой 18.2 хувь, маш
бохир 9.1 хувь гэсэн ангилалд хамааруулжээ.
Харин бохирдолтой
ба бохир ангилалд орсон гол байхгүй байгаа аж.
Голын
усны химийн шинжилгээг ЦУОШГ-аас баталсан хөтөлбөрийн дагуу заасан
хугацаанд тодорхой байршлуудад хийдэг хэмээн БОШ-ний лабораторийн мэргэжилтэн
хэллээ.