АРХАНГАЙ: Аймаг төсвийн орлогоо 22.9 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-24 12:02:58

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2023 оны 2 дугаар сард аймгийн төсөвт 4794.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 5144.2 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 107.3 хувиар  биелүүлсэн байна.


Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 1876.7 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 2226.6 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 22.9 хувиар  биелүүлжээ. Төсвийн орлогын төлөвлөгөөг Эрдэнэбулган сумаас бусад сумд 111.2 хувиас 2.7 дахин ихээр давуулан биелүүлсэн байна.

 

Аймгийн төсвийн орлогын 56.7 хувийг тусламжийн орлогоор, 30.0 хувийг орлогын албан татвараар, 4.3 хувийг хөрөнгийн албан татвараар, 2.1 хувийг бусад албан татвараар, 5.7 хувийг татварын бус орлогоор, 1.2 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар бүрдүүлж байна.


Орлогыг нэр төрлөөр нь үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн татвар, газрын төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамжаас бусад нэрийн орлогыг 4.9 хувиас 2.9 дахин давуулан биелүүлсэн байна.

Related news