ГОВЬ-АЛТАЙ: "Уран жиргээ-2023" уралдаанд 71 хүүхэд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-25 17:07:31

Есөнбулаг /МОНЦАМЭ/. "Уран жиргээ-2023" уран уншлага аймгийн уралдаанд 71 хүүхэд оролцов.


Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах, тэдний дунд уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилготой Монголын хүүхдийн ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог агсны нэрэмжит “Уран жиргээ 2023” аймгийн уралдааныг зохион байгууллаа.

Уралдааны нэгдүгээр шатыг сургууль, цэцэрлэгийн хэмжээнд зохион байгуулж шалгарсан шилдэг оролцогчид аймгийн уралдаанд оролцлоо. Аймгийн шатны шалгаруулалтад 16 сум, 1 тосгоны  нийт 71 хүүхэд оролцлоо.

Уралдааны шагналт байр:

Цэцэрлэгийн нас:

1-р байр - А.Түвшинжаргал /Халиун сумын цэцэрлэг/

2-р байр –Я.Мөнхтөгөлдөр/Дэлгэр сумын цэцэрлэг/

3-р байр-Н.Пүрэвжаргал /Дарив сумын цэцэрлэг/

Тусгай байр –Төрмандах/Гуулин тосгоны цэцэрлэг/

Тусгай байр – Н.Буянхишиг/Чандмана сумын цэцэрэлэг/

Сургуулийн нас:

Бага анги: /1-5-р анги/

1-р байр –Т.Аминзаяа /Дэлгэр сум 2б анги/

2-р байр –Б.Билгүүтэй /Тайшир сум 4а анги/

3-р байр –Ц.Халиунболд /Гуулин тосгон 5а анги/

Тусгай байр – Б.Маралмаа /Чандмана сум 3б анги/

Тусгай байр – Г.Баасанжаргал /Хөхморьт сум 5а анги/

Дунд анги: /6-9-р анги/

1-р байр-Б.Буян-Ундрах/Дарив сум 9а анги/

2-р байр-Б.Даваадорж /1-р сургууль 8г анги/

3-р-Б.Анударь /4-р сургууль 9 анги/

Тусгай байр- Д.Буянхишиг/1-р сургууль 9в анги/

Тусгай байр –Б.Маралжингоо /Баян-Уул сум 8а анги/

Ахлах анги /10-12-р анги/

1-р  байр-Э.Галмандах /Цогт сум 12б анги/

2-р  байр- С.Эрдэнэцацрал /1-р сургууль 12в анги/

3-р байр-Б.Шинэхүү /Дарив сум  10а анги/

Тусгай байр-Д.Алтжин /3-р сургууль 10а анги/

Тусгай байр – А.Оюундарь /Тайшир сум 12а анги/

Аймгийн шатны уралдаанаас нас насны ангилал тус бүрээс тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд Монголын хүүхдийн ордонд улсын уралдаанд оролцох эрхтэй болсон тухай тус аймгийн ГБХЗХГ-аас танилцууллаа.

Related news