ӨНӨӨДӨР: “Залууст ээлтэй Аж үйлдвэрийн хувьсгал” өдөрлөг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 31-ний өдөр болох үйл явдлын тойм:
09.00-13.00
цагт: “Блью Скай” зочид
буудалд:
"Хямралын мэдээллийн харилцаа" оролцогч талуудын хамтын ажиллагааны хөтөлбөрийн II шатны үр дүнг танилцуулах зөвлөлдөх уулзалт болно.
09.00-10.00 цагт: “Чингис хаан”-ын музейд: Соёлын
яам, Төв аймгийн Соёл, урлагийн газар, “Чингис
хаан” Үндэсний музейгээс хамтран
“Соёлын төв - Соён гэгээрлийн төв” мэргэжил арга зүйн сургалт, зөвлөгөөн болно.
10.30-13.30 цагт: “Монполимет” (МПМ)
цогцолбор төвд: Монголын Мянганы Сорилтын сан БХБЯ-ны хооронд харилцан
ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.
10.00
цагт: МҮЭ-ийн Соёлын төв ордонд: Их, дээд сургууль, МСҮТ төгсөгчдийг ажлын
байранд зуучлан, ЕБС
төгсөгчдөд мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Залууст ээлтэй Аж үйлдвэрийн хувьсгал”
өдөрлөг болно. Утас: 8810-1990.
11.00 цагт: “ЗМ”
сонины Үндэсний мэдээллийн төвд: нийгмийн
эрүүл мэндийн "Фокус" ТББ-аас цахим
орчинд хуурамч хаяг үүсгэн ташаа мэдээлэл түгээж байгаа талаар мэдээлнэ.
12.00 цагт: “Хөөрхөн дэлхий” ТББ болон хүний эрхийн “Далд хүн” байгууллагаас
Нийслэлийн
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын
үүдэнд “Хүүхдийг хүчирхийлэхийн
эсрэг” жагсаал зохион байгуулна. Утас: 8806-3425.
13.00
цагт: Нийслэлийн
БГД-ийн
Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд:
Геронтологийн үндэсний төв Нийслэлийн Ахмадын
хороотой хамтран “Энэ
жилдээ Эрүүл жиндээ”
аяны үйл ажиллагааг нээнэ. Утас:
9300-0499.