Америк сургуулийн уулзвараас Богдхан уулын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-28 10:30:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан тойруугийн зүүн хэсэг дэх Америк сургуулийн уулзвараас Дүнжингаравын гудамж буюу Богдхан уулын арын зам хүртэлх авто замд эвдрэл үүссэн тул хөдөлгөөнийг түр хязгаарлан, засвар арчлалт хийнэ.


Тус замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 10.00-16.00 цагийн хооронд түр хязгаарлаж, эвдрэл гарсан хэсгийг засаж, хэсэгчилсэн асфальт бетон хучилт хийх юм. Зам хаах хугацаанд замын хөдөлгөөнийг дээрх зураглалын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв. 

Related news