Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийг төмөр замаар шуурхай тээвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-28 11:04:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар болон холбогдох албаны төлөөлөл ОХУ-ын тээврийн орлогч сайд Дмитрий Станиславович Зверевтэй цахимаар уулзаж, бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан авто замын битум, АИ-92, дизель түлш зэрэг газрын тосны бүтээгдэхүүн, үрийн буудай, бордоог шуурхай тээвэрлэх талаар ярилцлаа.


Манай улс одоогоор ОХУ-аас хоногт долоон галт тэрэг хүлээн авч байна. Цаашид хоногт 10 галт тэрэг тогтмол хүлээн авах боломжтойг ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар онцлоод, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын авто замын бүтээн байгуулалт, хаврын тариалалтад нэн шаардлагатай ачааг шуурхай татан авахад дэмжлэг хүссэн юм.


ОХУ-ын талаас төмөр замын салбарын хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдолтой ачааг шуурхай тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Уулзалтад ГХЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, Улаанбаатар төмөр зам ХНН, Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөл оролцжээ.

Related news