ӨНӨӨДӨР: “Барилга Экспо-2023” нээгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-05 06:32:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 5-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан ЭМЯ “Эх баригч мэргэжлийн үнэ цэн, манлайлал” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 8911-9482, 9916-7777.

09.00 цагт: “Корпорэйт Эвент холл”-д: Улсын II эмнэлэг “Дурангийн мэс заслын ололт амжилт” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Утас: 8802-9051, 8800-1862, 9155-6677.

09.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Монголын мэдээллийн орон зай дахь БНХАУ-ын нөлөөллийг тодруулах судалгааны дүнг танилцуулж, хэлэлцэнэ. Утас: 9575-8040.

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11.00 цагт:  МУБИС-ийн төв байранд: Техник технологийн улсын олимпиадын нээлт болно.

11.00 цагт: “Мишээл Экспо”-д “Барилга Экспо-2023” олон улсын үзэсгэлэн-яармаг нээгдэнэ.


-Богд хааны ордон музейд: Олон нийт, хүүхэд залуучуудад монгол бичгийн өв соёлоо таниулах, өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Үндэсний бичиг, соёлын уламжлал” сэдэвчилсэн үзэсгэлэн нээлтээ хийнэ. 

Related news