Европын Комиссын тэргүүн Киевт хүрэлцэн очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-09 15:51:22

КИЕВ. /Reuters/. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Европын өдрийг тохиолдуулан Украины нийслэл Киев хотноо хүрэлцэн ирснээ “Twitter” хуудсаараа мэдэгджээ.


“Киевт дахин ирэх таатай байна. Бидний эрхэмлэдэг үнэт зүйлсийг өдөр бүр хамгаалдаг газар учир Европын өдрийг тэмдэглэхэд тохиромжтой юм. Тавдугаар сарын 9-нийг Украинд ч мөн Европын өдөр болгон тэмдэглэх Ерөнхийлөгч Владимир Зеленскийн шийдвэрийг би хувьдаа сайшааж байна” гэж У.Лейен бичсэн байна.


Украины Ерөнхийлөгч даваа гарагт Киевийн хууль тогтоогчдод өргөн мэдүүлсэн хуулийн төсөлдөө Дэлхийн II дайны ялалтын өдрийг нэг өдрөөр урагшлуулан тавдугаар сарын 8-нд шилжүүлэхийг санал болгожээ. Улмаар тавдугаар сарын 9-ний өдрийг Украинд Европын өдөр болгон тэмдэглэнэ гэж тэрбээр мэдэгдсэн байна. 

Related news