ДОРНОД: Ахмад настан, ХБИ долоон чиглэлд үнэ төлбөргүй зорчиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-15 18:21:26

Чойбалсан /МОНЦАМЭ/. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн долоон чиглэлд үнэ төлбөргүй үйлчлүүлж байна. Дээрх үйлчилгээг 2014 оноос гурван чиглэлтэйгээр эхлүүлж байсан бол энэ онд дараах долоон чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлнэ.   

1 дүгээр чиглэл: Хэрлэн сумын хяналтын пост (3-р баг, баруун цементэн гүүрний хойд талын) – "Шүр" зах (6-р баг) – Өвөр Эрээн хороолол (4-р баг)

2 дугаар чиглэл: Үйлчилгээний төв (7-р баг) – "Шүр" зах (6-р баг) – Төмөр зам (8-р баг) – Үйлчилгээний төв (7-р баг)

3 дугаар чиглэл: Тээвэрчдийн гудамж (2-р баг, Саяг 3) – Үйлчилгээний төв (7-р баг) – Билэг төв (6-р баг) – Хивсний гудамж (10-р баг, хамгийн арын эгнээ)

4 дүгээр чиглэл: Үйлчилгээний төв (7-р баг) – Шүр зах (6-р баг) – Бунхан (1-р баг, Малчин хороолол)

5 дугаар чиглэл: Силикат хороолол (1-р баг) – Бумбат гудамж (2-р баг, хуучнаар Намын хороо) – Силикат хороолол (1-р баг)

6 дугаар чиглэл: Шүр зах (6-р баг) – Мөнхөт хотхон (5-р баг) – Шүр зах (6-р баг)

7 дугаар чиглэл: Шүр зах (6-р баг) – Дэхт (5-р баг Бат-Уул) – Шүр зах (6-р баг)


Өнгөрсөн онд  дээрх долоон чиглэлд давхардсан тоогоор 120 мянга гаруй хүн зорчжээ. 

 


Related news