БАЯНХОНГОР: Төл бойжилт 97 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-17 10:38:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 1.4 сая шахам мал төллөхөөс 1 сая гаруй мал төллөөд байгаа бол төл бойжилт 97 хувьтай байна.

Том малын зүй бус хорогдлын мэдээгээр нийт 17.326 толгой мал хорогдсон нь оны эхний малын 0.4 хувийг эзлэж байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл тэмээ 15, адуу 871, үхэр 3991, хонь 5260, ямаа 7189 толгой тус тус хорогджээ.

Тус аймаг 2022 оны жилийн эцэст мал сүргийн нийт дүн 3719.6 мянга болж, 2021 оны нийт дүнгээс 18.9 хувь буюу 592.5 мянган толгойгоор өссөн дүн гарсан. Нийт мал сүргийн дотор адуу 4.3 хувь, үхэр 6.0 хувь, тэмээ 1.2 хувь, хонь 29.8 хувь, ямаа 58.7 хувийг тус тус эзэлж байна.


Баянхонгор аймаг улсад нийт малын тоогоор 3719.6 мянган толгой малтай  9 дүгээрт,

ямааны тоогоор 2182.7 мянган ямаатай 2 дугаарт,

тэмээний тоогоор 45.5 мянган тэмээтэй 3 дугаарт,

үхрээр 222.9 мянган үхэртэй 12 дугаарт,

адуугаар 160.4 мянган адуутай 13 дугаарт,

хониор 1108.1 мянган хоньтой 14 дүгээрт тус тус орж байна.


2022 оны тооллогын урьдчилсан дүнгээр 22.6 мянган малчин тоолуулсан. Нийт малчдын 12.6 мянга буюу 56.0 хувь нь эрэгтэй, 10.0 мянга буюу 44.0 хувь нь эмэгтэй малчид байна. Насны бүлгээр ангилж харвал 15-34 насны малчид 33.3 хувь, 35-59 насныхан 58.0 хувь, 60 дээш насныхан 8.7 хувийг тус тус эзэлж байна.

Related news