ДОРНОД: Байгалийн аюулт үзэгдэл тохиолдох төлөвтэйг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан /МОНЦАМЭ/. Өнөөдөр өдрөөс эхлэн шөнийн туршид Дорнод аймгийн нийт нутгаар салхины хурд 16-18 м/с хүрч байгалийн аюулт үзэгдэл тохиолдох төлөвтэй гэж УЦУОШТ-өөс мэдээллээ.
Тодруулбал, нутгийн төв болон зүүн хэсгээр хур тунадас орж, салхины хүч нутгийн хойд болон өмнөд хэсгээр 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүснэ.
Энэ үеэр хүйтэн бороо орох тул хүүхэд багачуудадаа анхааруулж, мал сүргээ хотлуулан, гэр орон сууц, барилгынхаа бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгахыг зөвлөж байна.