ТӨВ: Тариалалт 16.8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-19 16:43:37

Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймаг энэ онд 135.0 мянган га талбайд тариалалт хийхээс одоогийн байдлаар 22.7 мянган га талбайд тариалалт хийж, тариалалтын явц 16.8 хувьтай байна.

Үр тариа 19.4 мянган га-д буюу 27.7 хувьтай, улаан буудай 18.7 мянга талбайд 30.9  хувьтай, төмс 2.8 га талбайд тариалсан ба 27.0 хувьтай, хүнсний ногоо 0.520 га талбайд тариалахаас 26.0 хувьтай байна. 

Related news