СҮХБААТАР: Хөрөнгө оруулагч найман ААНБ-тай хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-22 13:22:52

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг - Хөгжилд хамтдаа хөрөнгө оруулалт хөгжлийн чуулганы үр дүнд хөрөнгө оруулагч найман аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болж, санамж бичиг байгууллаа.


Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сантай хүүхэд хөгжил, хамгааллын чиглэлээр, Моннис групп “Аэро Монголиа” ХХК Нисэх онгоцны буудал барих, “Моннис Урбан девелопмент” ХХК 960 айлын орон сууцны хорооллын төсөл, “Их модун” ХХК Эс Би Модун орон сууцны төслийн нэгдүгээр ээлжийн 288 айлын орон сууц, “Эрээн толгой” ХХК Эрдэнэцагаан- Бичигт чиглэлийн 100 км авто замын төсөл , "Мэтагро” ХХК хөдөө аж ахуйн цогц төсөл, “Сакура проперти” ХХК Эко хот төсөл, “Мандах наран” ТББ Ид шидийн орон зэрэг төсөлд хамтран ажиллаж, хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү төслүүд хэрэгжсэнээр орон нутгийн иргэдийн амьдралын чанар сайжирч, ажлын байр олноор бий болж улмаар өрхийн болон орон нутгийн орлого нэмэгдэн гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа онцолж байлаа. 

Related news