Ноолуурын үнэ кг нь 110-135 мянган төгрөг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-23 10:19:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл дэх түүхий эдийн “Эмээлт” захад энэ сарын 22-ны байдлаар ноолуур кг нь 110-135 мянган төгрөгийн үнэтэй байна. Бүс нутгаар авч үзвэл:

  • Баруун аймагт 110-135 мянган төгрөг,
  • Зүүн аймагт 110-130 мянган төгрөг,
  • Төвийн аймагт 110-135 мянган төгрөг
  • Говийн аймгуудад 110 мянган төгрөгийн үнэтэй байгааг “Малчин лавлах-109” мэдээллийн төвөөс мэдээлж байна.

Харин ХАА-н түүхий эд, бараа, бүтээгдэхүүний биржид нийт 22.3 тэрбум төгрөгийн ХАА-н гаралтай бараа, түүхий эдийг арилжжээ. Тодруулбал, 5 дугаар сарын 15-19д Хөдөө аж ахуйн биржээр нийт 5 удаагийн арилжаа зохион байгуулжээ. Үүнээс 71 хэлцлээр 44.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа түүхий эд болох:

  •  293.1 тонн ноолуур,
  • 43.9 тонн хонины ноос,
  • 22.5 тонн хонины завод ноос,
  • 52 тонн тэмээний ноос,
  • 2140 тонн тосны ургамал тус тус арилжсан байна.



Related news