ХОВД: Төрийн албаны ерөнхий шалгалтад 130 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-24 14:02:21

Жаргалант /МОНЦАМЭ/.  Төрийн албаны 2023 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт өнөөдөр Ховд аймагт эхэллээ.    

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж болох талаар зохицуулалт тусгасан байдаг. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон нийтэд зарлан мэдээлсэн. 

Энэ хүрээнд Ховд аймаг төрийн албаны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтыг 2023 оны 3 дугаар сард амжилттай зохион байгуулсан бол хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн шалгалтад оролцохоор 130 иргэн бүртгүүлсэн бөгөөд  2023 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдөр шалгалтыг 6 ээлжээр зохион байгуулж, ил тод нээлттэй байдлыг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.    

Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой ерөнхий шалгатын үйл ажиллагаа хууль, журмын дагуу үргэлжилнэ. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, шалгалтыг зохион байгуулах ажлын баг шалгалтад оролцогчдод анхаарах зүйлс, зөвлөмжүүдийг тухай бүрт өгч,  хяналт тавин ажиллаж байна.  

Related news