ДОРНОГОВЬ: Он гарснаас хойш төрийн байгууллагууд 65800 мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймгийн төрийн байгууллагууд, нийт сумын хэмжээнд 2023 он гарснаас хойш 65800 мод тарьжээ.
"Бүх нийтийн мод тарих үндэсний ѳдрийг тохиолдуулан Сайншанд сумын "Говь парк" цэцэрлэгт хүрээлэнд 80 аж ахуй нэгж байгууллагууд хайлаас, сухай төрлийн 16000 ширхэг мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.
Мөн модны болон цэцгийн мандлын үрсэлгээ, жимсний мод, нарийн ногооны үр борлуулах үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан" хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
6 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
15 days