ХОВД: Нутгийн 70 орчим хувьд хур тунадас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Сүүлийн 10 гаруй хоногт Ховд аймгийн нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувьд хур тунадас (уулаараа цас, нам дор газраа бороо) орлоо.
Сумдад бэлчээрийн
төлөөлөх ургамал болох таана, ерхөг, хялгана, хазаар, агь, шарилж цухуйлт
жигдэрсэн, ургамлын дундаж өндөр 0-3 см
байна.
Нийт нутгаар шөнөдөө
хүйтэн хонож, зарим үед салхи шуургатай байгаа тул ургамлын ургалтад сөргөөр нөлөөлж, бэлчээрийн
ургамлын ургалт удаашралтай байна.
Одоогоор Булган, Үенч, Жаргалант, Чандмань, Манхан суманд ургамлын ургалтын байдал дунд, бусад сумын нутагт муу гэсэн үнэлгээ, судалгаа
гарчээ.
Related news

President Khurelsukh: The Most Effective Means to Address Complex Issues is Peaceful Dialogue
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
10 days