Азийн физикийн олимпиадаас 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-28 13:12:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчлон ертөнцийн үүслээс эхлээд техник технологийн салбар хүртэлх асар өргөн хүрээг хамардаг физикийн шинжлэх ухааныг шимтэн судлагч 195 сурагч оюун ухаанаа уралдуулж өнөөдөр медалиа гардлаа.


Азийн физикийн XXIII олимпиадыг зохион байгуулагч орон Монголын багаас 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртэв. 


Шагнал гардуулах үеэр тэрбээр “Азийн физикийн олимпиадад анх удаа оролцож, медаль хүртсэндээ үнэхээр баяртай байна. Зургаадугаар ангиасаа н.Хүрэлбаатар багшийн хичээлд сууснаас хойш физикийн хичээл сонирхож эхэлсэн. Энэ удаагийн олимпиадад Монголын багш нарын боловсруулсан бодлого хүнд, чанартай байлаа. Монголд Азийн физикийн олимпиад болно гэж өнгөрсөн жил зарласнаас хойш орохыг хүсэж бэлдсэн. Ноднин 9 дүгээр сараас хойш МУИС-ийн багшаар заалган, эрчимтэй бэлдэн оролцлоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.


Тус олимпиадад Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медаль хүртсэн юм.  


Related news