ДАРХАН-УУЛ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 32 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-29 13:26:19

Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт 2023 оны хоёрдугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалтыг 86 иргэн өгөхөөр бүртгүүлжээ. Шалгалтын өдөр бүртгүүлсэн иргэдээс 76 нь ирж шалгалт өгч 32 иргэн тэнцжээ. Шалгалтын дүнгээр 80-88 хүртэлх оноотой 13 иргэн, 90-ээс дээш оноог хоёр иргэн авчээ.




Шалгалтыг Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 8.30 цагаас 18.00 цаг хүртэл 4 ээлжээр зохион байгуулжээ.




Тус шалгалтыг зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй “Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах салбар комисс” болон аймгийн Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, ДСЦТС ХК, Мэдээлэл технологийн алба, Нийтлэг үйлчилгээний албаны нийт 19 албан хаагч хамтран ажиллажээ. Шалгалтын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой зөрчил, дутагдал гараагүй байна. 

Related news