ӨНӨӨДӨР: Энтрепренер судлаачдын “Эрдэмтэн хакатон-2023”-ны нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: Цаг уур, орчны шинжилгээний газарт: БОАЖЯ-наас “Петрочайна Дачин тамсаг” ХХК-д хийсэн шалгалт болон усан хангамж, бусад асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 8803-8882.
09.15 цагт: Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевын манай улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ГХЯ-нд албан ёсны хэлэлцээ хийж, сайд нар 10.20 цагт хэвлэлийн бага хурал хийнэ.
10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
14.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт: Монголын Хүүхдийн ордонд: “Алиса-Төсөөллийн хүч” жүжиг болон 6-р сарын 1-нд зохион байгуулах “Хүүхдийн ертөнц” баярын парад, фестивалийн талаар мэдээлнэ. Утас:11-333666, 8037-3373.
11:00 цагт: ЭМЯ-нд: Улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж эхлэх гэж буй талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлж халдварт өвчин, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар танилцуулна. Утас: 8911-9482, 9191-5340.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11:30
цагт: Сэтгүүлч
Ч.Мөнхбаярын хэрэгт Дээд
шүүхээс гаргасан
шийдвэрийн талаар өмгөөлөгчдөөс мэдээлэл хийнэ.
12:00
цагт: Засгийн газраас баталсан журмыг сайдууд хэрэгжүүлэхгүй байгаагаас иргэд хохирч,
хууль бус олборлолт нэмэгдэх эрсдэл үүсч буй талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр
холбооноос мэдээлнэ.
13.00
цагт: “Монумeнталь
арт” галерейд зураглаач
Д.Нацагдоогийн хүүхдүүд болох Н.Эрдэм-Оюу, Н.Мөнх-Оюу, Н.Шижир-Оюу нарын хамтарсан "Бидний eртөнц" үзэсгэлэн гарна.
Утас:
8898-1112.
14.00 цагт: ШУА-д: “Эрдэм хакатон-2023” үйл ажиллагааны нээлт болно. Энэ нь инновацын тэргүүлэх чиглэлийн хүрээнд үйлдвэрлэлд нэвтрэх төслүүдийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой, “Монголын Инновацын 7 хоног”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг үйл ажиллагаа юм. Утас: 9971-7977.
Related news

