ӨНӨӨДӨР: “Эрүүл Монгол хүн” үндэсний парад орон даяар болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМТавдугаар сарын 31-ний өдөр болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн
эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
10.00 цагт: Засгийн газрын
ээлжит хуралдаан болно. Төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
11.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: “Эрүүл Монгол хүн” үндэсний парад фестиваль орон
даяар эхэлнэ.
11.00 цагт: Захиргааны шүүхэд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхмаа захиргааны байгууллагууд иргэдийг чирэгдүүүлж, хууль бусаар комисст өгөхөөр завдсан үйлдлийг түтгэлзүүлж буй талаар мэдээлнэ. Утас: 8882-4051, 9974-8016.
12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Монголын ахмадын холбооноос тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.
13.00-18.00 цагт: ШУА-д: “Эрдэм хакатон-2023” үйл ажиллагааны хүрээнд инновацын төслүүдийг танилцуулна.
Утас: 9971-7977.
14.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд:
Тамхины эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан “Дэлхийн
тамхигүй өдөр-5.31” бүтээлийн
тэтгэлэг гардуулах ёслол болно.
16.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: "The Нu" хамтлаг сэдэвт шуудангийн маркны нээлт болно.