СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд ахиухан хэмжээний бороо орж, салхи шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-31 08:53:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө, маргааш өдөртөө Сэлэнгэ аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орж, салхи шуургатай сэрүүн байхыг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.


Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Нийт нутгаар хур тунадас, уулаараа цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +11....+16 градус дулаан байна.

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +13....+15 градус дулаан байна.

6 дугаар сарын 1-5-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 6 дугаар сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд нийт нутгаар түр зуурын бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна.

Related news