ХОВД: “Эхийн алдар” одонг 335 эх гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-01 20:09:03

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн харьяат олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг “Эхийн алдар” одонгоор шагнасныг өнөөдөр гардуулан өглөө.   

Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 335 эх тус одонгоор шагнуулж байна. Үүнээс “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор 20 эх энгэрээ мялаасан бол хоёрдугаар зэргийн одонг 315 эх гардан авчээ.    

Онцлоход, аймгийн төв буюу Жаргалант суманд амьдардаг 129 эх өнөөдөр тус одонгоор энгэрээ мялаасан. Үүнээс 6 нь нэгдүгээр зэргийн одон, 123 нь хоёрдугаар зэргийн одон авсан юм. Ийнхүү "Эхийн алдар" одон гардан авсан эхчүүдийн хамгийн залуу нь 26 настай байв.  

Related news