ӨНӨӨДӨР: Пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн баг, тамирчид мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургадугаар сарын 2-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
08.30 цагт: ГЕГ-аас гаалийн байгууллагын үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд сургалт өгч мэдээлэл танилцуулна.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11.00 цагт: Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд: Сар
бүрийн 3-ны цусаа бэлэглэх өдрийг угтан цусны донорын үйлсийг
сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах 99 дэх удаагийн үйл ажиллагаа болно. Энэ удаагийн үйл ажиллагааг Монголын Үнэртэй усанд дурлагсдын клуб хамтран зохион байгуулна.
11:30 цагт: Спортын төв ордонд: АБНУ-ын Сан Сити хотод болсон пауэрлифтингийн ДАШТ-ээс 5 алтан медаль хүртсэн баг, тамирчид мэдээлэл хийнэ.
11:00
цагт: “Хангарди”
ордонд: "Улаанбаатар
марафон-2023" олон улсын гүйлтийн
талаар хэвлэлийн хурал зарлалаа. Утас:9928-5651.
12:00
цагт: "Гэгээн муза 17" олон улсын театрын наадам
2023 оны 9 дүгээр сарын 7-17-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах
гэж байгаатай холбогдуулан мэдээлэл өгнө.
15:00
цагт: Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас "Улаанбаатар
марафон-2023" олон улсын гүйлтийн 42 км 195 м, 21 км 095 м, 10000 м-ийн зайд
оролцох гадаад, дотоодын тамирчид, гүйгчдэд зориулсан Техникийн зөвлөгөөн болно.
Утас: 9928-5651.
14:00
цагт: Төв
цэнгэлдэх хүрээлэнд: "Хурд" хамтлагаас "Хурд-30"
хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 9542-0744,
8808-4392.
Related news

