Худалдааны 20 гаруй төв амарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон” гүйлтийн үеэр замын хөдөлгөөн хаахтай холбоотой худалдааны 20 гаруй төв амарна.
Тодруулбал, зам
хаасан бүсийн 251 байршилд 450 алба хаагч үүрэг гүйцэтгэх юм. Мөн “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”,
“Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж”, “Нарантуул”,
“Нарантуул-2”, “Ханталст”, “Баянзүрх”, “Шөнийн зах”, “Да хүрээ”,“Цайз”,
“Дүнжингарав”, “Өгөөмөр”, “Сандэй плаза”, “Барс-1” “Барс-2”, “Хархорин”, “Шинэ
сандэй” худалдааны төв”,“100 айл” барилгын материалын дэлгүүрүүд амарна.
Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Нийслэлийн замын
хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа
Ч.Батболд мэдээлэхдээ, “Нийслэлийн
Цагдаагийн удирдах газраас эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ төөрөхөөс
урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Учир нь өчигдөр Хүүхдийн баяраар
цагдаагийн алба хаагч, хүүхэд
хамгааллын багийнхан хүүхэд төөрөхөөс сэргийлж 6500 бугуйвч тараасан ч 335
хүүхэд төөрсөн” хэмээв.