ДОРНОД: Кирибаяма Б.Лхагвасүрэн озэки цолын мялаалгаа нутагтаа хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумод амжилттай барилдаж байгаа Кирибаяма Б.Лхагвасүрэнгийн озэки цолын мялаалга энэ сарын 9-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд болно.
Түүнийг өчигдөр нутагтаа ирэхэд нь аймгийн удирдлага, гэр бүл, нутаг усныхан нь ёслол хүндэтгэлтэйгээр угтан авч, аймгийн "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасан юм.
Тэрбээр Монгол Улсаас төрсөн зургаа дахь озэки бөгөөд өмнөх таван озэки цолтон бүгд ёкозүна болж байжээ. Кирибаяма Б.Лхагвасүрэн 1996 онд Дорнод аймагт төрсөн, 186 см өндөр, 143 кг жинтэй, дээд зиндаад одоогоор нэг удаа түрүүлээд байна.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
15 days