Авто зам, замын байгууламжийн хөдөлгөөнийг түр хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-06-08 14:16:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аюулгуй байдлын зөвлөлийн удирдлага дор нийслэл Улаанбаатар хотод 2023 оны зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулна. 


Энэ хүрээнд болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор иргэд аюулгүйн талбайд түр цугларах дадлага, сургууль явагдах газруудад өнөөдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдрийн 15.55-16.10 цагийн хооронд авто зам, замын байгууламжийн хөдөлгөөнийг түр хаахаар болжээ. Замын хөдөлгөөнийг зурагт заасан замуудын дагуу 15 минут хаах юм.

Related news