ХОВД: Мал төллөлт 61.3 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймаг 3463.7 мянган толгой малтай. 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар нийт 139688 толгой мал хорогдсон дүн мэдээтэй байна. Энэ нь аймгийн нийт малын 4.0 хувийг эзэлж байгаа юм.
Аймгийн
хэмжээнд нийт 1405.5 мянган эх мал төллөхөөс 6 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар
862.0 мянган толгой мал төллөж, мал төллөлт 61.3 хувьтай байна.
Гарсан
нийт төлийн 677.4 мянган толгой төл бойжиж, төл бойжилт дунджаар 78.6 хувьтай байна. Төлийн хорогдол нийт 184911 байгаа бол 57842
толгой мал хээл хаясан дүн мэдээ
нэгтгээд байна гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
15 days