Монгол Улс и-засаглалын хөгжил индексээр 74-т эрэмбэлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-09 10:11:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс и-засаглалын хөгжил индексээр 2022 онд дэлхийн 193 орноос 74-т эрэмбэлэгджээ. Энэ нь 2020 онд 92-т жагсаж байснаасаа 18 байраар урагшилсан үзүүлэлт юм.  


Тус жагсаалтыг гаргахдаа онлайн үйлчилгээний, хүний капиталын, харилцаа холбооны дэд бүтцийн индексээр тодорхойлдог байна.


“Цахим засаглал нь аливаа гамшиг, онц байдал үүссэн үед хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Ирээдүйд шинэ техник төхөөрөмж, хиймэл оюун ухаан гэх зэргээр хөгжүүлэх нөөц боломж мах их бий ч бүрэн дата цуглуулах нь харьцангуй ойлголт юм. Улс орнууд өгөгдлийг илүү сайн судалж, дата мэдээлэлд анализ хийж бодлогодоо тусгадаг болсон. Ингэснээр бүтээмж нэмэгдэж, хариуцлага сайжрахаас гадна Загсийн газар, улс төрийн намууд мэдээллийг ашигладаг болж. Гэхдээ энэ бүхэнтэй зэрэгцээд мэдээллийн аюулгүй байдал ихээр яригддаг ч шийдэж чадахгүй байгаа”-г  НҮБ-ын Засаглал, төрийн удирдлагын ахлах мэргэжилтэн Вай Минг Куог 3 дахь өдрөө үргэлжилж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний зөвлөгөөнд онлайнаар оролцох үеэрээ тэмдэглэлээ. 

Related news