Алтайгаас шонхор барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн Цогт сумын нутаг алдарт Бурхан буудай уулын баруун талын Сагсайн гол орчмоос хэсэг хүмүүс идлэг шонхор шувуу барьж байгааг иргэдийн мэдээллийн дагуу аймгийн БОАЖГ, МХГ-ын ажлын хэсгийнхэн танилцаж шалгасан байна.
БОАЖЯ-ны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваасамбын гарын үсэг бүхий албан бичиг бүхий Кувейт, Арабын нэгдсэн эмират, Саудын Араб, Сири, Пакистан улсын иргэд байсан байна. Тэд тус аймгийн БОАЖГ-т мэдэгдээгүй бөгөөд идлэг шонхор барих эрх олгосон тухайн газраас аймагт ямар нэгэн бичиг ирээгүй байна. Нийт 25 идлэг шонхор шувууг нэр заасан 12 аймгийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас бусад нутаг дэвсгэрээс 9 сарын 2-ноос, 11 сарын 14 хүртэл хугацаанд соёлын зориулалтаар барих зөвшөөрөлтэй гэх эдгээр хүмүүс бүх шонхорыг зөвхөн тус аймгаас барих юм хэмээн ярьжээ.
Мөн тус аймгийн Тайшир сумын Далангийн нуруу хэмээх газар шонхор барих хүмүүс ирээд байгаа гэнэ. Энэ онд улсын хэмжээнд 25 шонхор бариулах шийдвэртэй гэсэн ч Говь-Алтай аймгийн БОАЖГ дээд газраас ямар нэгэн мэдээлэл байхгүй гэж албаны хүн ярьж байна.
Ш.Цоодол