ДОРНОД: Хөрөнгө оруулалтын чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-09-22 09:51:17

Чойбалсан /МОНЦАМЭ/. Чойбалсан хотноо энэ сарын 23-25-ны өдөр болох "Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно.


Мөн Дорнод аймгийн УИХ-д сонгогдсон гишүүд, төрийн болон олон улсын байгууллагууд, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл, Монгол Улсын дотоодын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүд, Зүүн бүс нутгийн удирдлагууд, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцох аж.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын Зүүн бүс нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөнд олон талын оролцоог хангах, Дорнод аймгийн хөгжлийн хэтийн зорилт, хөгжүүлэх үндсэн чиглэл, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулах юм.  

Related news