Олон хүрээний шагайн харвааны тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-20 15:16:32

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт “Олон хүрээний хийдийн тойром” хэмээн нэрлэсэн шагайн харвааны тэмцээн хоёр хоногийн өмнө боллоо.

Тус тэмцээнийг аймгийн Шагайн холбоо, “Суман зурхай” ХХК, Олон хүрээ хийдийг үүсгэн байгуулагч Бааран овогтын хүр хүүхдүүд хамтран зохион байгуулжээ.

Шагайн харваанд  50 гаруй харваач оролцоход тэргүүн байрт аймгийн гоц мэргэн Н.Бат-Эрдэнэ ахлагчтай Айраг сумын баг, удаах байрт аймгийн гоц мэргэн н.Лэгшид ахлагчтай Сайхандулаан сумын баг, гуравдугаар байрт Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн баг шалгарав.

 

Х.Эрдэнэбулган

Related news