Энэ онд 2 тэрбум гаруй төгрөгийн төсөлд сонгон шалгаруулалт зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-27 15:28:25

Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны алба энэ онд 2 тэрбум 689,0 мян төгрөгийн 13 төсөлд сонгон шалгаруулалт зарлажээ.

Санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд Орон нутгийн хөгжлийн сангаар 3, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1, Зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 4, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5 ажлыг тус тус хийхээр төлөвлөжээ. Үүнээс  Бүрэн шаталттай зуух хөнгөлөлттэй нийлүүлэх ажлыг БОНХЯ, аймгийн БОЖГ болон захиалагч, гүйцэтгэгч компанитай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд БОНХЯ-наас 120,0 сая төгрөг, тус зуухыг авах иргэдээс 120,0 сая төгрөгөөр санхүүжих юм. Тус ажлын сонгон шалгаруулалтад Их тэнгэрийн хүч ХХК шалгаран гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.

Ховд аймгаас Дуут сум хүртэлх сайжруулсан шороон замын ажлыг 60,0 сая төгрөгөөр Замын Сангийн хөрөнгөөр хийх тус ажилд Ховд АЗЗА ХХК гүйцэтгэгчээр шалгаран ажиллаж байна.

Чандмань сумын цэцэрлэгийн өргөтгөл барих ажил БСШУЯ-наас эрх шилжүүлсний үндсэн дээр тус ажлыг 123,6 сая төгрөгний санхжүүжилттэй зохион байгуулаад байна.

Харин Дарви сумын сургуулийн засвар БСШУСЯ-наас 60,0 сая төгрөг, Алтай сумын сургуулийн засварын ажил 170,0 сая төгрөгийн, Жаргалант сумын Бага тойргийн явган зам 46,0 сая төгрөг, Жаргалант сумын 7 дугаар цэцэрлэгийн сантехникийн засварын ажил 18,0 сая төгрөгөөр тус тус хийхээр сонгон шалгаруулалат зарласан боловч гүйцэтгэгч нь хараахан шалгараагүй байгаа юм байна.

                                                                                                                    А.Бямбасүрэн

 

Related news