Татарын Дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид Орхон аймагт тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 18:27:41

Монгол Оросын найрамдлын өдрүүд эхэллээ. Нэг сарын хугацаатай үргэлжилдэг уг аян 55 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

Эл өдрийг хэрхэн тэмдэглэх талаар ОХУ-аас Орхон аймагт суугаа Ерөнхий консул Р.Р.Ракшаев, “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Мажинбуу нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Найрамдлын сарын аяны хүрээнд энэ сарын 23-нд Бүгд найрамдах Татар улсын Дуу, бүжгийн чуулгын тоглолт Орхон аймагт болно. Мөн Ерөнхий консулын нэрэмжит сагс, гар бөмбөгийн тэмцээнийг ахлах ангийхны дунд зохион байгуулна. Мөн орос хэлний олимпиад болох ажээ. 

Б.Оюун-Эрдэнэ

Related news
Comments